logo
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ

2013/09/02
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрийн үр дүнд энэ 9-р сарын 1-ээс эхлэн  цалингийн доод хэмжээг 192 000 төгрөг болж байна. 2010 оны дөрөвдүгээр сард 140 400 төгрөгийг тогтоож 2011 оноос эхлэн энэ нь хэрэгжиж байсан хуучин хэмжээ хүчингүй болж,  дөрөвдүгээр сард баталсан цалингийн энэхүү нэмэгдлийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж буй нь энэ юм. Үүний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш