Хэрвээ та Jaguar –ийн түүхийг уншиж байсан бол энэ загварын машинаар хуурай зам дээр нэг л удаа рекорд тогтоосныг мэдэх биз ээ. Жолооч Норман Девис Бельгийн Ябеккегийн хурдны зам дээр 1953 оны "XK120" загварын төмөр хөлгөөр 276 км цаг хурдалж байжээ. Энэ "нислэг" –ийн дараа уг машиныг нэгэн гараашд орхисон бөгөөд хожим нь 2011 онд Дерек Хүүд, Жефф Лотман нар олсон байна.
Классик Jaguar машинуудыг сэргээн засах чиглэлээр дагнан ажилладаг "JD Classics" компанийн эзэн Хүүд "Энэ машин маш муу нөхцөлд хадгалагдсан байсан, зэвэнд идэгдчихсэн байсан, магадгүй 20, 25 жил хэн ч анхаарал хандуулаагүй байх" хэмээн ярьжээ. Гэхдээ Хүүд, Лотман хоёр хуучин Jaguar –ийг бүрэн сэргээн засварлахын тулд 18 сарын турш нийтдээ 5,500 цаг ажилласан байна. Тэд зарим сэлбэгийг нь олохын тулд газар сайгүй явсны зэрэгцээ үлдсэн сэлбэгийг нь өөрсдөө хийжээ. Гэхдээ тэд энэ ажилд хэр хэмжээний мөнгө зарцуулав аа? Хариулт нь 600 мянга гаруй фунт стерлинг буюу 929,000 ам.доллар. Ямартай ч Хүүд, Лотман хоёр засварласан машинаа үүнээс өндөр үнээр зарах биз ээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/