Талибын зэвсэгт дайчид Афганистаны зүүн хэсэгт орших АНУ-ын бааз руу халдах үеэр буудалцаан болжээ. Энэ үеэр тэдний 3 нь амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талибууд Нангархар мужийн Торхамын баазыг чиглэн НАТО-гийн хангамжийн барааг тээвэрлэж явсан ачааны машинуудыг галдсан байна. Тэд улмаар уг бааз руу дайрсан ч тэдний дайралтыг няцаажээ. Гэхдээ буудалцааны үеэр Афганы арми болон АНУ-ын цэргийн албан хаагчид шархдаагүй гэж BBC мэдээлэв. Ямартай ч Талибуудын учруулсан хохирлын хэмжээ асар их байж магадгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.
Талибууд ч халдлагыг зохион байгуулснаа хүлээжээ. Дашрамд дурдахад Торхамын баазад АНУ-ын 66,000 цэрэг бусад орны цэргүүдтэй хамт алба хааж байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Талибууд ч халдлагыг зохион байгуулснаа хүлээжээ. Дашрамд дурдахад Торхамын баазад АНУ-ын 66,000 цэрэг бусад орны цэргүүдтэй хамт алба хааж байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/