Египетийн улсын яллагчид ерөнхийлөгч асан Мохаммед Морси жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг өдөөн турхирсан учраас түүнийг шүүх ёстой гэж мэдэгджээ. Тухайлбал өнгөрсөн 12-р сарын 04-нд ерөнхийлөгчийн ордны гадна болсон зөрчил үймээний үеэр 7 хүн амь үрэгдсэн явдалд Морсиг буруутай гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна Лалын Ахан Дүүс улс төрийн хүчний бусад 14 гишүүнийг Морсид тулгасан хэргээр шүүхээр болжээ. Гэхдээ шүүх хурлын товыг одоогоор зарлаагүй байна.
Морсиг өнгөрсөн 7-р сард төрийн эрхнээс буулгаснаас хойш түүнийг нууц газарт хорьсоор байгаа юм. Морсиг ийнхүү түлхэн унагаснаас хойш цэргийн эрх мэдэлтнүүдийн дэмжлэгийг хүлээсэн шилжилтийн засгийн газар түүнийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардаж байгаа "Лалын Ахан Дүүс" -ийн дэмжигчдийн эсрэг хатуу арга хэмжээ авсан нь нууц биш. Жишээ нь 8-р сард Египетийн аюулгүйн хүчнийхэн нийслэл Каир хотод суултад оролцож байсан жагсагчдыг тараах үеэр олон зуун хүн амь үрэгджээ.
РАЛЬДИЙ.А