logo
Манай улсын  гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

Манай улсын гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

2013/09/03

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8 дугаар сарын 15-ны байдлаар 6481.4 сая ам. доллор, үүнээс экспорт 2526.6 сая, импорт 3954.7 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 526.1 саяам. доллар болсон байна. Импорт 346.8 сая ам. доллар буюу 8.1, экспорт 179.3 сая ам.доллар буюу 6.6 хувиар буурчээ.

Тодруулбал, 8-р сарын 15-ны байдлаар манай гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.
Нийт экспортод нүүрс 25.5, зэсийн баяжмал 20.1, төмрийн хүдэр 16.5, боловсруулаагүй газрын тос 11, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7, бохир ноолуур 7.0, цайрын хүдэр, баяжмал 3, хайлуур жоншны хүдэр, баяжмал хоёр хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш