АНУ-д саяхан хүний эрх зөрчсөн бас нэгэн үйлдэл дуулиан дэгдээгээд байна. Тус улсын "Rapiscan" компанийн үйлдвэрлэсэн хүний биеийг скайнерддаг төхөөрөмжийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглэхийг хатуу хориглосон байжээ. Гэтэл хэд хэдэн нисэх онгоцы буудалд тэрхүү скайнерыг ашиглаж, хүссэн зорчигчоо чармай нүцгэнээр нь харсаар байсныг саяхан илрүүлжээ.
Тус скайнер нь нисэх онгоцоор зорчих гэж буй иргэдийн биед үзлэг хийхэд хэрэглэхээр бүтээгдсэн зүйл аж. Гэвч тэрхүү тоноглол нь иргэдийн бие галбирыг яг л нүцгэн юм шиг харах боломж олгодог учир хүний эрхийн байгууллагуудын зүгээс эсэргүүцэл гаргасан тул ашиглалтаас гаргасан ажээ.
Б.Бат-Эрхэс