09.00 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд "Төрийн албаны мерит тогтолцоо – Туршлага, сургамж, сорилт, боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт болно.
09.00 цагт Монгол Улсын ХЭҮК Данийн Хүний эрхийн Хүрээлэн, Фридрих Эбертийн Сантай хамтран "Бизнес ба Хүний эрх” сэдэвт сургалт эхлүүлнэ.
10.00 цагаас Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал эхэлнэ.
10.00 цагаас Дамбадаржаагийн 57-р сургууль дээр гэр хорооллын сургуулийн тоног төхөөрөмжинд ус цэвэршүүлэгч суулгах арга хэмжээ болно.
11.00 цагаас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ус дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх 2 дахь шатны төслийн ажлыг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа Бөхийн өргөөний урд “Их алтан дөш өргөө” үйлдвэрийн газарт болно.
11.40 цагаас “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөсөн Бөхийн өргөөний уулзварын нээлт болно.
11.40 цагаас ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
12.40 цагаас Төрийн ордны Г танхимд Тони Блэйр ажлын хэсгийн талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэвлэлийн бага хурал хийнэ