Саяхан Шри Ланка улсын Хиккадува хотноо “Asian schools chess championship” тэмцээнд манай улсаас оролцсон таван настай А.Очир-Эрдэнэ рапид төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас 8-9 насны охидын ангилалд О.Цэлмэг, 10-11 насны хөвгүүдийн ангилалд М.Батням, тав хүртэлх насны хөвгүүд буюу цэцэрлэгийн насны ангилалд А.Очир-Эрдэнэ нар оролцож оюун ухаан ур чадвараа сорьсон юм. “Asian schools chess championship” тэмцээн нь наймдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд ирэх баасан гарагт өндөрлөнө.