logo
Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатартай авто замаар холболоо

Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатартай авто замаар холболоо

2013/09/05

Өнөөдөр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто замыг Зам, тээврийн яам ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцсон байна. Тус чиглэлийн замыг нээснээрээ Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбож байгаа юм. Өмнө нь Улаанбаатар-Чойр хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдоод байсан бол энэ удаад Чойр-Сайншанд чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэж, аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холболоо. Тус чиглэлийн авто замын санхүүжилтийг Мянганы сорилтын сангаас хийжээ. Уг нь замын ажил 2010 оны 5-р сарын 21-нд эхэлсэн боловч гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын Эл ай жи инженеринг энд конскракшн компанийн ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалан Мянганы сорилтын сангаас гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулсан байна. Шинээр сонгогдсон гүйцэтгэгч хоёр компанид замыг 90км, 86,4 км тус бүрээр хоёр тасалж гүйцэтгэлийн ажлыг 2012 оны 2-р сард хүлээлгэн өгчээ. Гүйцэтгэгчээр БНСУ, БНХАУ-ын нэр бүхий компаниуд ажилласан байна. Гүйцэтгэгчдийг шинээр сонгох ооронд зам барилгын ажлыг тасалдуулахгүйн тулд солонгосын нэр бүхий компанийн туслан гүйцэтгэгч Арж капитал, Грийн стэшн, Уорлд еруна зэрэг компаниудаар газар шорооны ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн яам замын барилгын ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж, долоо хоногт тутамд салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавин ажилласны үр дүнд замыг ашиглалтанд хүлээлгэн өгч байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш