Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын иргэн, 64 настай эмэгтэй Дайана Найад Флоридагийн буланг дахин сэлэн гатласан байна. Тэрбээр Гаванагаас Флорида-Кис ольтрог хүртэлх 177 км замыг аварга загаснаас хамгаалах хэрэгсэлгүйгээр, зөвхөн хорт медуз буюу далайн залхагаас хамгаалсан тусгай тос ашиглан 53 цаг сэлэн туулжээ. Түүнийг сэлэх явцад таван туслах завь дагалдаж хоол хүнс, усаар ханган, биеийн байдлыг нь хянаж байсан гэнэ. Ийнхүү тэрээр Кубээс Флорида хүртэлх энэ зайг Найад тав дахь оролдлогоороо туулж чаджээ.