logo
Samsung –ийн

Samsung –ийн "Galaxy Note 3" ирэх сард АНУ-д худалдаанд гарна

2013/09/09

Өмнөд Солонгосын Samsung компани шинэ загварын "Galaxy Note" ухаалаг гар утас болон таблет, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнүүдээ ирэх 10-р сард АНУ-ын зах зээлд гаргана гэж мэдээллээ. AT&T, Sprint, T-Mobile, Verizon Wireless болон U.S. Cellular компаниуд "Galaxy Note 3" утсыг худалдахаар болсон байна. Тухайлбал AT&T компани "Note 3" –ийг 2 жилийн гэрээ байгуулж 299 ам.доллараар худалдана гэж мэдэгджээ. Мөн үүрэн утасны зарим оператор компаниуд "Galaxy Gear" ухаалаг цагийг зарна.

Үүнээс гадна жижиглэн худалдааны салбарын аварга компаниуд болох Best Buy, Amazon.com, RadioShack болон Wal-Mart –аас Samsung –ийн шинэ ухаалаг гар утас, ухаалаг цагийг худалдан авч болох нь ээ.

Samsung эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдээ өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан байна. 299 ам.долларын үнэтэй, 1.6 инч дэлгэцтэй "Galaxy Gear" ухаалаг цагийг зүүснээр ирсэн мессежийг уншаад зогсохгүй дуудлага хийж болох аж. Гэхдээ бүх функцийг нь ашиглахын тулд "Galaxy Note 3" зэрэг утастай холбох шаардлагатай юм байна.

РАЛЬДИЙ.А /Shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш