logo
Хурандаа Т.Сайнжаргал эсэргүүцэл илэрхийлэн мэдэгдэл хүргүүлжээ

Хурандаа Т.Сайнжаргал эсэргүүцэл илэрхийлэн мэдэгдэл хүргүүлжээ

2013/09/09

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг худал ташаа, баримтгүй мэдээлэл гаргасан хэмээн мэдэгдэл хүргүүлжээ. Өмнө нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс ирүүлсэн гомдлуудаас хамгийн их хувийг цагдаагийн байгууллагууд тэр дундаа мөрдөн байцаагч нар сэжигтнийг айлгаж, сүрдүүлдэг. Хийсэн хэргээ хүлээхгүй бол эхнэр хүүхэд, ээж аавыг нь хорино гэж айлган, хүчээр хэрэг хүлээлгэдэг гэсэн гомдол эзэлж байгаа” гэсэн мэдээлэл хийсэн билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш