Шинэчлэлийн Засгийн газраас Монгол улсад ажиллаж байгаа олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болон Улаанбаатар дахь дипломат корпусынханд зориулж Чингис бондын зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудал, 2013 оны төсвийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны сүүлээр босгосон Чингис бондын 1,5 тэрбум доллараар зориулалтын дагуу зөвхөн бүтээн байгуулалт болон нэмүү өртөг бий болгоход зориулсан үйл ажиллагааг санхүүжүүлж байна.
Энэ мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх болон нийгмийн халамжид зарцуулаагүй гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо. Бондын мөнгийг дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Таван толгойгоос улсын хил хүртэл төмөр замын ажил, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил эрчимтэй явж байна. Улаанбаатар хотод гудамж төсөл хэрэгжүүлж олон гудамж, уулзварыг ашиглалтад орууллаа. Хурдны замын зураг төсөл болон бэлтгэл ажил дуусаад тавих маршрутыг тогтсон. Энэ сардаа багтааж Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл 33 километр замын ажил эхэлнэ. Монгол улс цахилгаан эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангаад цаашдаа эрчим хүч экспортлогч орон болох зорилтын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын ажилд бондын мөнгөнөөс зарцуулж байна. Үйлдвэржилтийн чиглэлээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл, төмрийн хүдрийн нойтон баяжмалын үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Чингис бондын 1,5 тэрбум доллараас өнөөдрийн байдлаар гуравны нэг нь зориулалтын дагуу зарцуулагдаад үлдсэн мөнгө нь Монголбанкинд байршиж байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд тайлбарлалаа.
Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахын тулд “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Шинэ хуулийн төслөөр гадны хөрөнгө оруулагчдыг хувийн хэвшлийн болон төрийн оролцоотой гэж хоёр хувааж үзэж байна. Хувийн хэвшлийнхнийг салбар болон хөрөнгө оруулалтын хэмжээ харгалзахгүйгээр шууд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлдэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай эрх зүйн орчинг бий болгож байгаа юм. 51 хувиас дээш төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд монголын аль нэг компанийн хувьцаанаас 25 хувиас дээш хувь эзэмших гэж байгаа бол тодорхой хэмжээний зөвшөөрлийн тогтолцоо үргэлжлэнэ. Хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх илүү баталгаатай байдал үүсгэхийн тулд татварын тогтвортой орчинд байлгах эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулиндаа тусгалаа. Тодорхой төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлсэн болон ажлын байр шинээр бий болгож байгаа тохиолдолд таваас арван жилийн хугацаанд татварын орчинг тогтвортой байлгах баталгаа олгох тогтолцоог тусгасан гэдгийн Эдийн засгийн хөгжлийн сайд тодотголоо.
Сангийн сайд Ч.Улаан Монгол улсын 2013 оны төсвийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Төсвийн оролгын биелэлт эхний найман сарын байдлаар 94 хувь, зарлага, санхүүжилтийн түвшин 78 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар орлого 222 тэрбум төгрөгийн тасалдалтай, дутуу санхүүжсэн зарлагын санхүүжилт 830 орчим тэрбум төгрөг байна. Хэрвээ энэ байдлаар он дуустал орлогын тасалдал үргэлжилвэл жилийн дүнгээр төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй тооцоо гарчээ. Үлдэж байгаа хугацаанд төсвийн орлогын тасалдлыг нөхөх, нөөц боломжоо илүү дайчлах, зарлага санхүүжилтээ оновчтой болгох замаар 1,5 их наяд төгрөгийн гарч болзошгүй тасалдлыг 500 тэрбум төгрөгөөр багасгах боломжтой. Хэдийгээр нөөцөө дайчилж нэлээд хэсгийг нь хааж байгаа боловч орлого 950 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой боллоо. Ийм үед яаж төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангах вэ гэдэг нь Засгийн газрын онцгой анхаарал хандуулах асуудал болоод байна. Орлого хүрэхгүй бол зарлагаа багасгахаас өөр арга зам байдаггүй. Тиймээс 950 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг хорогдуулах тооцоо хийж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг 500 орчим тэрбум төгрөгөөр, гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбоотойгоор төлөвлөсөн хэмжээний зардлыг 170 орчим тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд мэдээллээ.
Засгийн газар энэ жилийн орлогын байдалтай уялдуулан зарим шаардлагагүй зардлыг бууруулж, төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувийг хоёр хувьд барихын тулд ажиллана. Төсвийн алдагдал 10 хувьд хүрнэ гэсэн яриа үндэслэлгүй гэж Ерөнхий сайд тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.