Гэр бүл болж, гал голомтоо бадраагаад удаагүй байсан нэгэн Америк эмэгтэй нөхрөө хадан хясаанаас түлхэн аминд нь хүрчээ. Энэ харамсалтай хэрэг явдал АНУ-ын Монтана мужийн дархан цаазат газарт болсон байна. 22 настай Жордан Линн Грэхам, түүний нөхөр 25 настай Коди Ли Жонсон нар гэрлээд ердөө 7 хоносныхоо дараа буюу долдугаар сарын 7-нд гэр бүлийн асуудлаар маргалдсан байна. Tэд "Glacier" дархан цаазат цогцолборт очин ууланд авирахаар шийдсэн ч маргаан нь үргэлжилсээр байжээ.
Ууланд авирсан хойноо нөхөр нь Грэхамын гараас барьсан ч тэрээр гараа угзарч, улмаар нөхрийгөө түлхсэн байна. Грэхам "Би алхаад явчихаж болох байсан ч уураа барьж чадалгүй Жонсоныг хоёр гараараа түлхсэн. Үүнээс болж тэр хаднаас унасан" гэж мэдүүлжээ.
Үүнээс хэдэн өдрийн дараа Жонсоны цогцсыг олжээ. Цагдаа нар Жордан Линн Грэхамийг хүний амь хөнөөсөн хэргээр баривчилсан бөгөөд түүнээс байцаалт авч байгаа юм байна. Хэрэв Грэхам нөхрийнхөө үхэлд буруутай нь тогтоогдвол түүнд насаар нь хорих ял оноож магадгүй ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/