Буруу будалт
Гоо сайхны тунг бүү хэтрүүл. Ингэснээр таны нүүрний өө сэв дарагдах нь бүү хэл харин ч эсрэг үр дүн гарна. Өдөр тутмын будалт, хөнгөн байх учиртай.
Буруу хумс засалт
Эмэгтэй хүний насыг гар хүзүүгээр нь тодорхойлдог гэдэг. Зарим бүсгүй нүүрнийхээ арьсанд хамаг анхаарлаа хандуулаад гараа мартчихдаг дутагдалтай. Иймд эн тэнцүү арчилахаа мартуузай. Олон өнгийн лакаар хумсаа ээлжлэн будах нь нүдэнд хэт содон таатай бус харагддаг. Час улаан өнгийн лак ч тийм оновчтой бус. Дэлхийн шилдэг загварын агентлагуудаас өнгөгүй хумсны лак, завсрын, нүдэнд хэт содон бус хумсны лакыг онцгойлон зөвлөсөн байна.
Буруу үс засалт
Үс засалт гол нь өөрт зохисон байх нь чухал. Франц эрчүүдийн судалгаанаас үзэхэд уртын хувьд дунд зэргийн эсвэл дундаас уртавтар, химигүй шулуун үс бүсгүйчүүдэд гойд зохимжтой гэж үзсэн байдаг. Хэт нарийн төвөгтэй хээнцэр чамин үс засалт эмэгтэй хүнийг илүү овортой харагдуулах нь бий.
Буруу хувцаслалт
Та тэс өөр өөр өнгийн этгээд хувцас хэзээ ч бүү өмсөөрэй. Энэ бол охидын гоёл. Туфль, цүнх, аксессуарынхаа өнгийн зохицлыг ямагт бодолцож байх нь зөв. Зарим бүсгүйчүүд ганган дэгжин харагдах гэж хэт гял цал хувцаслах, хоорондоо хослоогүй, илүүдэл гангарааг хэрэглэх нь бий. Энэ нь хээнцэр гэхээсээ илүү харин ч даржин харагдуулдаг. Сонгодог стиль, биед тохирсон, материал сайтай хувцас ямар ч үед тохирно. Харин аялал, амралт зугаалгын үед чөлөөт шийдэлтэй хувцас сонговол зохино.