logo
 “Монгол Улсын цахим эрүүл мэнд хөдөлгөөнт эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны архитектурыг хөгжүүлэх нь” сэдэвт хурал өнөөдөр боллоо

“Монгол Улсын цахим эрүүл мэнд хөдөлгөөнт эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны архитектурыг хөгжүүлэх нь” сэдэвт хурал өнөөдөр боллоо

2013/09/11

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсын цахим эрүүл мэнд /хөдөлгөөнт эрүүл мэнд/-ийн мэдээллийн тогтолцооны архитектурыг хөгжүүлэх нь” сэдэвт хурал өнөөдөр боллоо.

Тус хуралд ЭМЯ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд, Дэлхийн банк, Дэлхийн хөнгөлөлттэй зээлийн газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, ЭМШУИС, ХӨСҮТ-ийн төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Марк Лэндри “ Үр дүнтэй цахим эрүүл мэндийн стратегийг хэргэжүүлэх нь, амжилтанд хүрэх зам тогтолцооны архитектур” хэмээх илтгэлүүдыг тавьж Цахим Эрүүл мэндийн алсын хараа, үйл ажиллагааны төлөвлөгөө, Хаяналт-Шинжилгээ үнэлгээ, Мэргэжил арга зүйн дэмжлэг, Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо, стандарт зэрэг асуудлуудаар мэдээлэл өгсөн юм. Мөн тус байгууллагын төлөөлөгч Алвин Марсело “Цахим эрүүл мэндийн хөгжил-Тэргүүн туршлага ба сургамж хэмээх илтгэлийг Филиппин улсаар жишээ авч мэдээлэл солилцон ярилцлаа. Мөн ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга Б.Батбаяр "Сүрьеэгийн интернэтэд суурилсан мэдээллийн системийн тогтолцоо, тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавьсан бол ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Х.Хүрэлбаатар " Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо ба Эрүүл мэндийн стратегийн хэргэжилт болон гарч буй асуудлууд, бэрхшээлүүд" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөсөн юм.  Салбарын дэд сайд хэлэхдээ Монгол Улсын хувьд Цахим Эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох шаардлагатай байгаа бөгөөд цаашид цахим эрүүл мэндийг хэрхэн өргөжүүлэх, сайжруулах талаар ихэд анхаарч ажиллах болно, Цахим эрүүл мэндийн асуудлаар нэгдсэн бодлоготой болж шинээр хэргэжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд анхааран ажиллах нь зүйтэй гэсэн юм. Мөн хурлын төгсгөлд МУ-ын хөгжилийн бодлогод таруулж төсөл хэргэжүүлж байх хэрэгтэй гэдгийг онцлон хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш