logo
ОУВС-гийн хямрал хариуцсан мэргэжилтнүүд Монголд ирнэ

ОУВС-гийн хямрал хариуцсан мэргэжилтнүүд Монголд ирнэ

2013/09/11

Олон улсын валютын сангийн хямрал хариуцсан мэргэжилтнүүд манай улсад удахгүй ирэхээр болсон байна.. Тэд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаж эдийн засгийн хямрал уу, валют санхүүгийн хямрал уу гэдэг учир шалтгааныг тогтоох ажээ.

Олон улсын валютын сан бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад дунд болон богино хугацаатай зээл олгох замаар санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм. НҮБ-ийн төрөлжсөн статустай, дэлхийн валютын системийн үндсэн байгууллагад тооцогддог байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш