logo
Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр айлчлан ирнэ

Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр айлчлан ирнэ

2013/09/16

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр Монгол Улсад  албан ёсоор айлчлан ирнэ.

Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд энэ сарын 15-наас 17-ны өдрийг  хүртэл үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш