logo
Монгол Улсын хүн ам 2017 онд гурван саяд хүрнэ

Монгол Улсын хүн ам 2017 онд гурван саяд хүрнэ

2013/09/16
Олон улсын байгууллагын судалгаанаас үзвэл Монгол Улсын хүн ам 2017 онд гурван саяд хүрэх ажээ.   Өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтээр монгол улсын хүн ам хоёр сая 869.5 мянга болжээ. Үүнээс хоёр сая 762 мянга 381 нь  эх орондоо амьдарч, ажиллаж  байгаа юм. Үүнтэй холбоотой зарим сонирхолтой баримтуудыг дурьдвал, 1911 онд хагас сая хүн амтай байсан бол 1963 онд нэг саяд хүрчээ. Харин 1980-аад он гэхэд Монголын хүн ам хоёр саяд хүрсэн байна. Манай улсын хоёр сая дахь иргэн 1988 онд төрөхөд улс даяар баярт үйл явдал болгон тэмдэглэсэн байдаг. Харин нэг сая дахь иргэн 1962 оны аравдугаар сард төрсөн байх магадлалтай гэнэ. Мөн 2040 онд 60-аас дээш насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрс өсөх төлөв ажиглагдаж байгаа гэнэ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш