logo
12 иргэний үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлнө

12 иргэний үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлнө

2013/09/16
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өргөтгөн шинэчилж байгаа замын ажлын трасст орсон иргэдийн газрыг нөхөн олговтойгоор чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжын  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртлэх 1,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл, шинэчлэл хийж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3, 4 км автозамын трасст орсон нийт 12 иргэний өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговор олгох боллоо. Хөрөнгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэх бөгөөд нийтдээ 149 208 039 / нэг зуун дөчин есөн сая хоёр зуун найман мянга гучин ес/  төгрөгийг нөхөн олговорт өгөх юм. Нийслэлийн өмчийн харилцааны газраас иргэдтэй үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж, гэрээнд заасан хугацаанд иргэд газраа чөлөөлөх болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш