Олон оюутнуудын тэсэн ядан хүлээсэн 1000 оюутны байр тун удахгүй оршин суугчдаа хүлээн авах гэж байна. Тус байрыг энэ сарын 20-нд Улсын комисст хүлээлгэж өгөх бөгөөд ирэх сарын 1-нээс ашиглалтад өгч, 5-наас оюутнуудаа оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Одоогоор оюутнуудаа шинэ байранд оруулах 60 сургууль хүсэлт ирүүлсэн байгаа ч нэг сургуулиас 4-50 оюутан л амьдрах боломжтой гэнэ.