Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 97 насны ойд зориулан, түүний дурсгалыг хүндэтгэж Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, МАН, МАХН-ын удирдлага болон иргэд, ТББ-ын төлөөлөл хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн: "Ю.Цэдэнбал бол ямар нэгэн нам, улс төрийн хүчний төлөөлөл бус, Монгол төрийн их удирдагч билээ. Увс нутгийн ард түмэн одоо ч их удирдагчаа хүндэтгэн дурссаар байдаг. Түүний ажил үйлсийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлэлээс гадна, түүхийн үнэнийг шүүн тунгаах ухамсар үр хойчист нь бий" хэмээн онцолсон хэлсэн юм.