Өнөөдөртөө ихэнх нутгаар үүлшиж, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говь талын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 градус дулаан, харьцангуй чийг 21 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.