logo
 “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” 2 дахь сургалт боллоо

“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” 2 дахь сургалт боллоо

2013/09/19
Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 353 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн  хүрээнд дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол, Олон Улсын байгууллага Налайх 2” хөгжлийн хөтөлбөр хамтран 2 дахь удаагийн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг 18, 19-ний өдрүүдэд  зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтын үйл явцтай дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат нар танилцлаа.

Сургалт нь орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид,  ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой. Энэ нь гамшгийн эрсдлийг бууруулах сайн дурын бүлэг, иргэдийн гүйцэтгэх үүрэг, хариуцах үйл ажиллагаа, иргэд төрийн байгууллага хоорондын харилцан уялдаа, зохицуулалт хангагдах, гамшгаас хамгаалах нөөц, хангалтыг төрийн болон олон нийтийн хувь оролцоотойгоор бүрдүүлэх боломжтой болох юм.

Мөн иргэдийг сайн дурын журмаар гамшгаас хамгаалахад татан оролцуулах, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг үнэлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог бүс, орон нутгийн байгаль цаг уур, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвтэй уялдуулан хэрэгжүүлэх ач холбогдолтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш