logo
Төсвийн мөнгөөр архи согтууруулах, ундаа худалдан авахыг нийслэлд хориглолоо

Төсвийн мөнгөөр архи согтууруулах, ундаа худалдан авахыг нийслэлд хориглолоо

2013/09/19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсвийн хөрөнгө хэмнэх тухай”  А/876 тоот захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглолоо. Захирамжийг нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад хүргүүлж байгаа бөгөөд захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш