logo
Английн хамгийн өнөр гэр бүл 17 дахь хүүхдээ мэндлэхийг хүлээж байна

Английн хамгийн өнөр гэр бүл 17 дахь хүүхдээ мэндлэхийг хүлээж байна

2013/09/19
Онцлох баримтууд:
•    Их Британийн хамгийн өнөр гэр бүл 17 дахь хүүхдээ хорвоод мэндлэхийг хүлээж байна.
•    Сүүлийн 24 жилийн турш 17 сар тутам 1 хүүхэд төрүүлж бойжуулсан Сюзан Рэдфорд одоо хөл хүнд бөгөөд ирэх 4-р сард амаржина.
•    Сюзан 11 сарын өмнө хүү төрүүлээд байжээ.
•    Сюзан нөхөр Ноэлийн хамт 16 хүүхэд төрүүлж өсгөсний 9 нь хүү, 7 нь охин.
•    Их Британийн Ланкашир мужийн Моркам хотод амьдардаг энэ гэр бүл отгон хүүхэд нь хүү эсвэл охин уу гэдгийг одоогоор мэдэхгүй байгаа.
•    Ноэлийн гэр бүл шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаадаа маш их догдолж байгаа ажээ. 

•    Ноэлийн ууган хүү Крис 24 –тэй бөгөөд Софи 19, Клөү 18, Жэк 16, Даниел 14, Люк 12, Милли 12, Кэти 10, Жэймс 9, Элли 8, Эйми 7, Жош 5, Макс 4, Тилли 3, Оскар 2 настай. Харин одоогоор хамгийн отгон нь болох Каспер 11 сартай. 

Хатагтай Рэдфорд өөрийн Facebook хуудсандаа 17 дахь хүүхэд маань ирэх 4-р сард мэндлэх болсныг дуулгаж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээн бичжээ. Ажилч хичээнгүй Ноэлийн гэр бүл нарийн боовны мухлаг ажиллуулдаг бөгөөд хүүхдийн цэцэрлэг байсан байшинд амьдардаг аж. Мөн тэдний хөл залгах унаа нь мини автобус.           

Одоо 38 –тай Рэдфорд хамгийн анх 14-тэйдээ жирэмсэлж байжээ. Тухайн үед нөхөр Ноэл нь 17–той байсан бөгөөд үүнээс 4 жилийн дараа гэрлэсэн байна. Одоо тэд 17 дахь хүүхдээ төрөхийг хүлээж байгаагаас гадна өнгөрсөн онд охин Софи нь амаржсанаар өвөө эмээ болжээ.

РАЛЬДИЙ.А

















 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш