logo
Баянхонгорын залуус идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ

Баянхонгорын залуус идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ

2013/09/19
Монголын Залуучуудын Холбоо 21 аймгаа тойрч хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгуудын залуучуудын чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ удаа 9 сарын 18-19 ны өдрүүдэд Баянхонгор аймгийн залуус чуулж байгаа бөгөөд тус аймгийн 20 сумын 160 гаруй залуус оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг илэрхийлэхээс гадна санал, санаачлагыг дэвшүүлж, цаашид хэрхэн ажиллах талаар хоорондоо ярилцсан байна.

Тус чуулганы үеэр аймгийн залуучуудын холбооны даргаар Э.Батзаяа сонгогдсон бөгөөд тэргүүлэгчдээр нь салбар бvрийн шилдэг 17 залуус сонгогджээ. Мөн чуулганы үеэр МЗХ-ны удирдлагууд Баянхонгор аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр нар цаашид бүх талаар залуучуудаа дэмжин ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зуржээ.

Энэ үеэр орон нутгийн залуусын дуу хоолойг сонсон, тулгамдаж байгаа асуудлыг ил гарган, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэж байгаад аймгийн залуус талархаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Дашрамд дуулгахад МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн 21 аймгийн залуучуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар газар дээр нь очиж танилцах зорилгоор Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Булган, Увс, Говь-Алтай зэрэг аймгуудын чуулганыг зохион байгуулсан билээ. Харин энэ 9-р сард Ховд, Говьсүмбэр, Дорнод, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш