logo
Харүмафүжи дахиад өвдөг шороодвол сануулга хүртэнэ

Харүмафүжи дахиад өвдөг шороодвол сануулга хүртэнэ

2013/09/20
Японы мэргэжлийн сүмогийн удирдах зөвлөлийн хурлаар ёкозүна Харүмафүжид хатуу сануулга өгсөн. Долдугаар сарын башёг арван даваа, таван унаатай дуусгасан нь ёкозүна цолтой хүний хувьд байж боломжгүй үзүүлэлт хэмээн зөвлөлийн гишүүд ихэд шүүмжилсэн билээ.

Хэрвээ энэ сарын башёд гурваас дээш өвдөг шороодвол ёкозүна цолыг хураах тухай сануулга өгөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар Харүмафүжи хоёр даваа, гурван унаатай болоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш