Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮХАҮТ, түүний дарга С.Дэмбэрэл рүү чиглэсэн элдэв гүтгэлэг, мэдээлэл эрчимжиж байгаа нь улс орон даяар эрчимтэй эхэлдэг намрын их ажил үйлс харин хэсэг бүлэг хүмүүсийн хувьд “Намрын синдром”-оор эхэлж буйг харуулж байна.
Тэдний хувьд олон нийтэд МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, удирдлагын талаар буруу ойлголт төрүүлэхийг хичээн явуулж буй ээлжит гүтгэлэг, мэдээлэл нь өнгөрсөн оны сүүлээр болсон Танхимын даргын сонгуульд өрсөлдөөд ялагдсанаас үүдэлтэй юм.
МҮХАҮТ бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, төлөөлөх ба шууд ардчиллын зарчмын дагуу нийт гишүүдээр хэлэлцүүлэн баталсан дүрэмтэй, ил тодоор их хурлын төлөөлөгчид нэг бүрчлэн авч хэлэлцэн сонгогддог Зөвлөлтэй, Зөвлөлөөс танхимын даргыг өрсөлдүүлэх зарчмаар сонгодог, ийм л хэнд ч ойлгомжтой, энгийн дүрэмтэй байгууллага.
Өнгөрсөн сонгуульд Танхимын даргын төлөө ” Урбанек” ХХК-ний захирал Б.Лхагважав, С.Дэмбэрэл нар нийт төлөөлөгчдийн өмнө тэдний асуултад хариулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах замаар өрсөлдсөн ба 69:31 –ийн харьцаагаар хүмүүс С.Дэмбэрэлийг илүүд үзсэн. Ийм л юм болсон.
Гэтэл Зөвлөлийн гишүүн Б.Лхагважав нь өөрийн баталсан дүрэм, зөвлөлийн гишүүний эрхийнхээ дагуу Танхимын дүрэм, дарга С.Дэмбэрэлтэй холбоотой ямар нэг асуудал байгаа бол Зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх бүрэн боломжтой байсаар байтал Танхимыг шүүхэд өгсөн. Шүүх хурал нь янз бүрийн шалтгаанаар хойшилсоор өнөөг хүрсэн. Үүнд Танхим огт хамаагүй. Энэ хооронд МҮХАҮТ-ын Зөвлөлийн болоод Тэргүүлэгчдийн хурал хэд хэдэн удаа болсон хэдий ч Б.Лхагважав энэ талаар огт дуугараагүй, чимээгүй сууж байсан.
МҮХАҮТ нь монгол улсад худалдаа, үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий бизнес эрхлэгчдийн байгууллага болохоос хэн нэг этгээд буюу хэсэг бүлэг хүмүүсийн атгаг санааг гүйцэлдүүлэх, хувийн болон бүлгийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш, тэр дундаа мөрөөдөлдөө хүрэх гүүр нь ч бүр биш. МҮХАҮТ нь улс төрийн ашиг сонирхлоор хэн нэгэнд үйлчилдэг байгууллага биш бөгөөд Танхимыг энэ зорилгоор ашиглах гэсэн гадна, дотны элдэв оролдлого, үйл ажиллагаа цаашид ч үр дүнгээ өгөхгүй гэдгийг иргэн Б.Лхагважав, захирал Б.Лхагважав Та ойлгохыг хүсч байна.
Таны сонин хэвлэл, телевизээр хэвлээд, гаргаад өгөөч гэж улайран гүйгээд, Танхимын дарга С.Дэмбэрэлийг гүтгэж доромжлоод байгаа нь нөгөө талаар өөрийг чинь, мөн чанарыг чинь тодорхойлоод байна гэдгийг уул нь ойлгох хэмжээний хүн хэмээн найдаж байна. Таны ярьж, бичээд буй “Тахимаа өгөх” гэдэг ойлголт нь ялагдсан хүнд л хамаатай, өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, хорссоор яваа Танд илүү хамаатай болов уу.
Сайхан Монгол оронд маань намар цаг ажил хэргийн идэвхжилээр эхэлж иргэд, бизнес эрхлэгчид маань баялаг бүтээх үйл ажиллагаандаа шамдан орж байна. Тэдний төлөөлөгч болсон танхимд ч намрын их ажлын идэвхжил өрнөж байна. Энэ нийгэмд эрүүлээрээ үлдсэн цөөнхөн байгууллагуудын нэг Танхимыг “Намрын синдром”-доо татан оруулах янз бүрийн оролдлого, эдлэв гүтгэлэг огт хэрэггүй.
Бизнес эрхлэгчдийнхээ төлөө ажиллаж, тэдний дуу хоолой болж буй, монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд идэвхитэй ажиллаж буй ганц байгууллагаа “Намрын синдром” руу түлхэх бус, харин намрын ажил хэрэг рүү идэвхитэй чиглүүлэн хамтран ажиллацгаая.
МҮХАҮТ