Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гараг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн, Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын ханшийн өөрчлөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө, шатахууны үнэ нэмэгдэх нь, шатахуун түгээх зарим газрууд түгээлт хийхгүй байна гэхчлэн асуултыг Ерөнхий сайдаас хэвлэлийнхэн сонирхлоо.
8 хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэж Ерөнхий сайд хэлээд иргэдээс гарч буй асуудал, гомдол саналыг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ажлаа тайлагнана гэлээ.