Өнөөдөрт "Тавантолгой" цахилгаан станц" төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан байна. Тус төслийн захирал М.Энхсайхан зөвлөлийн хурлын эхэнд ерөнхий явц, баримтлах зарчим, санхүүжилтийн тухай мэдээлэл хийжээ. ТЭЗҮ-г хэлэлцэх үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер Н.Мягмарсүрэн гол хэрэглэгч "Оюу Толгой"-н уурхайн цахилгаан хэрэглээний горимын мэдээллийг нарийн тооцоолж ажиллах хэрэгтэй гэжээ. Харин Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал Б.Балжинням нүүрс холих технологи сонгохдоо анхаарахыг зөвлөсөн байна. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв "Энэ төсөл бол цаашид баригдах олон мега төслийн эхлэл, жишиг бүтээн байгуулалт болно" хэмээн онцолжээ. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мВт-ын xүчин чадал бүхий цахилгаан станц барина. Ингэснээр эрчим хүчний нүүрсний 50-иас багагүй хувийг шинээр барих цахилгаан станцад нийлүүлэх юм.