logo
АОХН-ийн Парламентын чуулга уулзалт болов

АОХН-ийн Парламентын чуулга уулзалт болов

2013/09/20

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-нд болсон АОХН-ийн Парламентын чуулга уулзалтад оролцов.

Төлөөлөгчид ардчилалыг хөгжүүлэхэд улс орнуудад тулгарч байгаа сорилт бэрхшээлийн талаар ярилцаж,  ардчиллыг хөгжүүлэхэд парламентын гүйцэтгэх үүргийн талаар бүсчилсэн салбар хуралдаан зохион байгуулж, Латин Америк, Африк, Европ, Ази орнуудын өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэв. Азийн бүсийн хурлын анхаарлын төвд Хойд Солонгост болж буй үйл явдал байлаа.

Чуулга уулзалтад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Боннер, Төлөөлөгчдийн танхимын Европ, Евро–Азийн бүс нутгийг  хариуцсан дэд хорооны дарга Дэн Буртон, Литва, Мороккогийн парламентын дарга нар, зарим орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Гишүүн Р.Амаржаргал АОХН-ийн Парламентын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерс, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн гишүүн Дэвид Дрэйр, Ардчиллын төлөөх үндэсний сангийн удирлагатай уулзаж, ярилцав. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш