logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Эрдэнэцогтод хандив өргөв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Эрдэнэцогтод хандив өргөв

2013/09/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд зориулан өнөөдөр хандив өргөлөө. Сэтгүүлч мэргэжилтэй төрийн тэргүүний хувьд үзэг нэгт дүүгээ хурдан эдгээд “Алтан микрофон”-оо дахин барьж, нийгмийн эмчлэх үйлсдээ амжилт гаргахыг хүсэж буйг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар уламжлав.

Энэ үеэр ЕТГ-ынхан хандив өгч буйг, мөн Б.Эрдэнэцогтын Энэтхэг улсаас буцах зардлыг Гадаад хэргийн яам даах болсныг дуулгав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш