logo
Газар эзэмших 103 эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ

Газар эзэмших 103 эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ

2013/09/21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтат гарч буй зөрчлийг таслан зогсоохоор шат дараатай арга хэмжээг авч эхлээд байна. Тодруулбал, тус албанаас тусгай салбар ажлын хэсэг байгуулан дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчиж газар эзэмшүүлж, ашиглуулсан шийдвэр, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хашаа барьсан, чингэлэг, ТҮЦ байрлуулсан, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Уг арга хэмжээний хүрээнд газраа зориулалтаар нь ашиглаагүй, дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй, газрын төлбөрөө төлөөгүй, хориглож, хязгаарласан бүст газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж олгсон шийдвэрүүдийг судласан байна. Одоогийн байдлаар дүүргийн Засаг даргын 22 удаагийн захирамжаар 103 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газрыг чөлөөлөөд байгаа юм.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зохих байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан 88 иргэн, аж ахуй нэгж байгууллагын судалгааг гаргаж, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш