Өчигдөр 13:00 цагийн үед баруун болон хойд бүсийн аймгуудыг холбосон үүрэн холбооны компаниудын кабелийн шугамд гэмтэл гарсны улмаас Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай зэрэг аймгуудын суурин утас болон үүрэн холбоо, банкны сүлжээний бүх үйлчилгээ тасалджээ.
Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр 14:00 цагийн үед сүлжээ эхнээсээ хэвийн болж эхэлсэн байна. Гадны нөлөөллийн улмаас үүссэн техникийн саатлыг 100 хувь хэвийн болгохоор харилцаа холбооны салбар, үүрэн холбооны оператор компаниуд, банк, санхүүгийн байгууллагын инженерүүд ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар зарим аймгууд руу холбогдож тодрууллаа.
Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас энэ талаар тодруулахад “Жи Мобайл, Мобиком, Юнител, Скайтелын утаснууд дуудлага хүлээн авахгүй байна. Гэхдээ Скайтел руу суурин утаснаас дуудлага хийж холбогдож байгаа. Аймгийн хэмжээнд банк, интернэтийн сүлжээ огт ажиллахгүй байна. Үдээс хойш 14:00 цагаас хойш ийм байдалтай байна” гэв.
Өмнөговь аймгийн хэмжээнд интернэтийн сүлжээ тасарчээ. Орхон аймгийн хувьд саяхнаас үйл ажиллагаа нь хэвийн болсон гэв. Увс аймгийн хэмжээнд үүрэн холбооны зарим операторууд доголджээ.