Засгийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болж, 17 асуудал хэлэлцэнэ.
Ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн айлчлалын дүн, Мянганы сорилтын санг татан буулгах тухай, “Интернэтийн үйлчилгээ, цахим тоглоомын газрыг бүртгэх үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай, Орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл бүрдүүлэх, холбогдох асуудлуудын тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.