Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 сарын 2-ны өдрийн А/01 тоот захирамжаар батлагдсан Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын дагуу нэгтгэсэн үзүүлэлтүүдийн эхний төслийг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр болон нийслэл дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, харьяа газар, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр үнэлгээний эхний төслийг хэлэлцэж, зарим үзүүлэлтийн аргачлал, мэдээллийн бодит байдлын талаар хэлэлцсэн юм. Энэхүү хэлэлцүүлгээр нийслэлийн эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүдийн талаар харилцан ярилцаж, Чингэлтэй дүүргийн хорооны загвар индекс матрицын талаар туршлага солилцож, үнэлгээний эхний төслийг боловсронгүй болгох санал зөвлөмжийг танилцуулан нэгдсэн ойлголцолд хүрлээ.
Эрүүл аюулгүй байдлын индексийн 49 үзүүлэлтээс 5 үзүүлэлтийг гаргах боломжгүй учраас хасч, зарим үзүүлэлтийг үг найруулгыг өөрчлөх, зөрүүтэй гарсан тоон мэдээллийг дахин нягталж үзэхээр боллоо. Цаашид нийслэл, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, матрицын төслийн талаар дүүрэг, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.