logo
300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ

300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ

2013/09/24
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-ыг 9 сарын 16-22-ны хооронд амжилттай зохион байгуулжээ. Энэхүү аян нь долоо хоногийн хугацаанд өрнөсөн бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд залуусыг зуучилж, тэднийг ажлын байраар ханган, залуучуудын хөдөлмөрийн төв биржийнхээ хүний нөөцөд бүртгэсэн байна.

Аяны хүрээнд нийт 1300 орчим хүн хамрагдаж анкет бөглөж, залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хүний нөөцөд бүртгүүлжээ. Цагийн ажлын байранд 600 орчим хүн бүртгүүлснээс 150 нь ажилтай болсон бол байнгын ажлын байранд 700 хүн бүртгүүлснээс 200 гаруй нь ажлын байраар хангагдсан байна. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж долоо хоногийн хугацаанд 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, мянга гаруйг хүний нөөцдөө бүртгэжээ. Цаашид ч бүртгүүлсэн иргэдийг ажлын байранд зуучлахаас гадна ажилд орж чадахгүй байгаа залуучууддаа мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөхөөр болжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш