logo
Монголын талын ТУЗ-ийн гишүүд

Монголын талын ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээрийн ширээнд суулаа

2013/09/24
“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээр хийж байна. Тус хэлэлцээрт “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар Лондонг гурав хоногийн өмнө зорьсон байна.  УИХ-ын зарим гишүүдээс Засгийн газрыг “Рио Тинто”-гийн тавьсан саналыг хүлээж авахгүй  байхыг анхааруулж  шаардах бичиг хүргүүлээд байгаа. “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авснаар Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, мөн менежментийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх болно. Үүгээр ч зогсохгүй зээлийн барьцаанд  Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь өгөх эрсдэл хүлээж буйг  шаардах бичигт тусгасныг УИХ-ын гишүүд онцолсон байдаг. Үүнээс үүдэн энэхүү "Рио Тинто" компанитай  хийж буй хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс  илүү арга ажилгаа, ур чадвар шаардах бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш