logo
Зарим барааны үнэ буурчээ

Зарим барааны үнэ буурчээ

2013/09/26
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 12 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурч, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 7257, үхрийн ястай мах 8214 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,5 хувиар буюу 211 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 2,2 хувиар буюу 215 төгрөгөөр буурсан байлаа.Үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.3хувиар буюу 172 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины мах “Хүчи тШонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах,  дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таванэрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-850 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “ХарХорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Хүчит Шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Марко”, “Макс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 4.7 хувиар буюу 40 төгрөг, лууван 3.4 хувиар буюу 40 төгрөг, байцаа 0.1 хувиар буюу 1 төгрөг, манжин 4.3 хувиар буюу 60 төгрөг, хятад сонгино 3.8 хувиар буюу 49 төгрөгөөр тус тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш