logo
Пакистаны газар хөдлөлтөд 300 гаруй хүн амиа алдсан

Пакистаны газар хөдлөлтөд 300 гаруй хүн амиа алдсан

2013/09/26

ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Пакистанд болсон хүчтэй газар хөдлөлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 300 даваад байна гэж өмнөд нутгийн Балучистан мужийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Тус уулархаг нутагт мягмар гарагт 7,7 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Чичирхийлэл өргөн цар хүрээтэй байжээ.
Газар хөдлөлтийн голомтын ойролцоо олон байшин барилга нурсан билээ. Нийт 328 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн бэртэл гэмтэл авсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Гамшгийн бүс нутагт Пакистаны Засгийн газраас 1000 цэрэг илгээжээ. Амьд үлдэгсдийг аврах ажилд цэргүүд эмч нартай хамтран ажиллахаас гадна хоол хүнс, эм тариа, бусад материалыг тээвэрлэж байна.
Гамшгийн бүс рүү явсан эрүүл мэндийн ажилтнууд руу зэвсэг этгээдүүд пуужин харвасан гэж аюулаас хамгаалах албанаас мэдэгдсэн юм. Тус бүс нутаг нь салан тусгаарлагчдын түшиц газар аж.
Эрх баригчид өчигдөр гадаадын тусламжаас татгалзсан билээ. Өвчин намдаагч болон хэрэгцээт зүйлс хангалттай байгаа гэж тэд мэдэгджээ.


Л.Урангуа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш