Грекийн цагдаа нар хэт барууны үзэл баримтлалтай "Хриси Авги" намын дарга Николаос Михалолиакосыг баривчилжээ. Учир нь түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр буруутгасан байна. "Хриси Авги" намаас парламентад сонгогдсон 3 хүн болон тус намын бусад 9 гишүүнийг мөн саатуулжээ. Үүний хариуд тус намынхан гишүүд дэмжигчиддээ хандан цагдаагийн газрын гадна жагсаал хийхийг уриалсны зэрэгцээ хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Грекийн засгийн газар 2012 оны сонгуульд нийт сонгогчдын 7 хувийн дэмжлэгийг авсан тус намын үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Ерөнхий сайд Антонис Самарас ардчилалыг уландаа гишгэхийг "Хриси Авги" намынханд зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байна.
Өнгөрсөн баасан гарагт тус нам 300 гишүүнтэй парламентаас 18 гишүүнээ эргүүлэн татна хэмээн сүрдүүлжээ. Ингэсэн тохиолдолд парламентад 155 суудалтай Самарасын эвсэл нөхөн сонгуультай нүүрэ тулгарах юм. Дашрамд дурдахад "Хриси Авги" намынхныг нео-нацист хөдөлгөөн өрнүүлж байна хэмээн шүүжилдэг ч тэд үүнийг эрс үгүйсгэдэг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/