Яруу найрагч Ц.Хулан МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга болохын тулд хүний санаанд багтамгүй тасархай амлалт өгсөн тухай зохиолчид ам дамжин шуугилдсаар л байна. Тэрээр тавин ахмад зохиолчдод орон сууц эхний ээлжинд үнэгүй өгнө, ахмадын сувилал барьж өгнө, зохиолчдод арван давхар шинэ ордон барьж өгнө, таван хэлний орчуулагчдын редакци байгуулан монголын зохиолчдын номыг дэлхий дахинд сурталчилна гэхчилэн санаан дураараа амласан аж.
Улс төрийн томоохон намууд ч амлахаасаа халширмаар тийм том амлалт өгсөн түүнийг олонхи зохиолчид хоосон амлалт өгч байна хэмээн үзэж дэмжээгүй аж. Тасархай, тасархай амлалт өгч байгаад ялалт байгуулна гэж эрдсэн Ц.Хулан ялагдалдаа одоо болтол итгээгүй байгаа бөгөөд зохиолчдын амьдралыг эрс сайжруулах байсан намайг та нар дэмжээгүй хэмээн хавьтсан ойртсон болгоноо хар үгээр утан дарамталж байгаа гэнэ.