Загварын тайзанд “Сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдэж өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж чадсан загвар өмсөгч А.Пүрэвмааг танихгүй хүн ховор. Хөлчүү нэгний балгаар хөлгүй болж далавчаа хугалсан ч бусдын сайн сайхны төлөө тэр сэтгэлийн жигүүрээрээ босон алхсан юм. Өнөөдөр түүний хийж байгаа сайн үйлсийн аянд олон хүн нэгдэж сайшаалтай хандаж байгаа. Тэрээр энэ удаа ч эцэг эхийнхээ болгоомжгүйгээс болж түлэгдсэн бяцхан үрсэд туслах аяныг өрнүүлжээ. Хүүхдүүдийн эмчилгээнд нэн чухал шаардлагатай нэгэн аппаратыг авахад шаардлагатай байгаа мөнгийг цуглуулахаар энэхүү аяныг эхлүүлээд байгаа юм. Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. Бяцхан үрс буруугүй тэдэнд амьдрал бэлэглэе.
Хандивын данс
Голомт банк 123 0000 182 "Та ч гэсэн сахиусан тэнгэр"
ХААН банк 5031 6938 43 "Та бол сахиусан тэнгэр"