ХЗХБ-ын албан ёсны комисс Сирид 10-р сарын 7-нд ажлаа эхэлнэ гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид тус байгуулллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан мэдээллээ.
ХЗХБ-ын албан ёсны комисс Сирид 10-р сарын 7-нд ажлаа эхэлнэ гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид тус байгуулллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан мэдээллээ. Одоогоор комиссын шинжээчид тэдний ажилд туслах сирийн албан тушаалтнуудтай холбоо тогтоож байна.
Луаны ярьснаар, ХЗХБ химийн зэвсэг хадгалж буй бүх объектуудын талаар дэлгэрэнгүй тайлан авсан, одоо тэр мэдээллүүдийг шалгах хэрэгтэй юм. Энэ шат дуусангуут Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгээр ХЗХБ зэвсэг устгах ажлыг эхлүүлэх болно.
Эдгээр дүүрэгт Олон улсын комиссын аюулгүй ажиллагааг хангахын тулд цэргийн агуулах байрладаг газрыг хянадаг босогчдын бүлэглэлүүдтэй сирийн аюулгүйн албад яриа хэлэлцээр хийж байгаа гэж Луан тэмдэглэлээ. ХЗХБ-ын 19 шинжээч, НҮБ-ын 14 ажилтдаас бүрдсэн олон улсын бүлэг Сирид удаан хугацааны ажлаа эхлүүлэхээр өчигдөр логистикийн баазаа ажлуулж эхэлжээ.