“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.
Ажлын явцын талаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Баттөмөрөөс тодрууллаа.
-Нарантуул захад гарсан галын шалтгааныг мөрдөж буй ажлын хэсгийг танай хэлтсээс ахалж байгаа. Шалгалтын явц ямар байна вэ?
-Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна.
Нийт 60 орчим шинжээч ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ, хэмжээг тогтоох ажиллагаа дуусах шатандаа орсон. Одоогоор эхний дүгнэлтүүд гарч байгаа ч галын шалтгаан тодорхойгүй байна.
-Тухайлбал, ямар дүгнэлт гарсан бэ?
-Гамшиг судлалын хүрээлэн, шүүх шинжилгээ, мэргэжлийн хяналтын шинжилгээний хариу гарсан.
-Сэжигтнээр 11 хүнийг холбогдуулан шалгаж байсан?
-Энэ хэрэгт нийт 11 хүнийг шалгаж байгаа. Үүнээс дөрвийг нь цагдан хорьсон ч одоо батлан даалтад гадуур байцаалт өгч байна.
Б.Заяа