“Их замын эхэнд” уран сайхны киноны “Хөх чоно”-ын дүрээрээ ард түмний сэтгэлд мөнхөрсөн М онгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэдээ өргөн барихаар болжээ.
“Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” хэмээх тоглолтод тэрбээр анхны дүрээсээ эхлээд өөрийн шилдэг бүтээлүүдээс толилуулах юм. Тоглолтод УДЭТ, ҮДБЭЧ-ын уран бүтээлчид болон Төрийн шагналт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попынхон оролцоно. Мөн “Шинэ үе”, “Маск”, “Х-ТҮЦ” продакшн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид уран бүтээлээ толилуулна. Тоглолт энэ сарын 11-нд Улаанбаатар паласт болох юм.
Ж.Болор