УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай ярилцлаа.
-Гишүүд тойрогтоо ажиллаад Төрийн ордон нам гүмхэн байна. Таныг ч гэсэн тойрогтоо ажиллаад ирсэн гэж дууллаа. Хөвсгөл аймагт зуншлага хэр байна, ард иргэдийн дунд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Энэ жил олон аймаг байгуулагдсаны тэгш ой тохиож байна. Манай Хөвсгөл аймгийн хувьд ч гэсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиолоо. Түүнчлэн аймгийн 12 сум мөн 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тойрог руугаа 10 гаруй хоног яваад ирлээ.
Манай тойргийн хувьд зуншлага сайхан байна. Ойрын хэдэн жил болоогүй сайхан зун болж байна. Түүнийгээ дагаад ард түмний сэтгэл санаа ч их сайхан байна. Ерөөс монгол хүн гэдэг цаг агаар орчин нөхцөлтэйгээ уялдаж, зан араншин, сэтгэл санаа нь хувирч байдаг гэж би ойлгодог. Зуншлага сайхан болохоор хүн малын зоноо тэнэгэр сайхан байна даа.
-Түүхт ой тохиож байна гэлээ. Үүнтэй холбогдуулан асуухад өнөө жил аймгуудын түүхэн ойн арга хэмжээ өргөн дэлгэр болж, түүнийгээ дагаад бай, шагнал өндөр байна гэх шүүмжлэл нэлээд байгаа. Үүнийг сонгуулийн өмнөх наадам хэмээн тайлбарлах нь ч байна. Танай аймагт тийм зүйл анзаарагдав уу?
-Ер нь наадмууд том болдог болжээ. Бусад аймгийн хувьд ч гэсэн. Манай аймгийн хувьд өнгөрсөн жил Хотгойдын ван Чингүнжавын мэндэлсний ой болгож том наадам хийсэн. Өнөө жил харин аймаг байгуулагдсаны ойгоо хийлээ. Наадам өргөн дэлгэр болохын хэрээр урамшуулал, хандив ч нэмэгджээ.
Ер нь хаа ч гэсэн түүхэн ойгоо тэмдэглэ гэж төсвөөс хангалттай мөнгө өгөхгүй нь тодорхой. Тиймээс иргэд байгууллагын хандив, дэмжлэгээр л том наадам хийдэг. Бөх, морьны бай өнөө жил яах аргагүй нэмэгдсэн байна. Би улс төрийн алба хашихаас өмнө төрийн болон хувийн хэвшлийн олон компани удирдаж явлаа. Тухайн үед нутгийн зөвлөл, танил тал маань наадам тэмдэглье, дэмжлэг үзүүлээч гэнэ. Тэр үед нь гар татаж яваагүй. Харин улс төрд орсноосоо хойш хандив, мөнгөний дэмжлэг үзүүлэхээ больсон. Яагаад гэвэл улс төрч хүн, төрийн албан хаагчийн орлого зарлага маш тодорхой байх ёстой. Энэ талаараа иргэдэд мэдээлж байхыг ч хуулиар заачихсан байгаа. Их хэмжээний шагнал гаргаад өгчихлөө гэхэд үүнийг хаанаас олсон бэ гэдэг хардлага төрийн албан хаагчид ногддог учир энэ нь ёс зүй талаасаа зохимжгүй. Тиймээс би дэмжлэг үзүүлэхээ больсон. Үүнээс болж Ц.Сэдванчиг харамч, нарийн болсон гэх яриа ч байдаг юм билээ. Ер нь бол хувийн бизнесээ хийгээд нутаг орондоо зориулаад явах нь байдаг л нэг зүйл. Гэхдээ улс төрийн албан хаагч аль нэг наадамд очоод туслалцаа, дэмжлэг үзүүлж, морь бөх байлаад, бүр өөрсдийнхөө нэрийг наадмын талбай дээр байрлуулж байгаа нь анзаарагдсан. Энд нэр усыг нь хэлээд яахав. Ер нь энэ байдлыг цаашид болих ёстой.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн тухай хуулиа баталчих гэсэн боловч харилцан тохиролцож чадсангүй. Энэ нь хоёр намын хувиа хичээсэн бодлоос үүдэлтэй гэх юм. Та юу гэж бодож байна вэ?
-Ер нь Сонгуулийн хуулийг баталж чадаагүй хаврын чуулган завсарлуулсан нь хариуцлагын асуудалтай л холбоотой. Улс төрч хүн, төрийн албан хаагч хүнд хүлээлгэх ажлын хариуцлага, хариуцлагын механизм гэдэг зүйл манайд огт байхгүй болчихож. 2008 оны долдугаар сарын 1-ны дараа л хоёр намын бүлэг ярилцаад, дундаасаа ажлын хэсэг гаргасан. Тухайн үед энэ хэрэг явдал нь сонгууль, Сонгуулийн тухай хуультай боллоо гэж дүгнээд хуулиа л боловсронгуй болгоё гэж тохиролцсон. Түүнээс хойш тоймтой санал, санаачилга гарахгүй байсаар байгаад гурван жил болж, хамгийн сүүлийн чуулганы өмнө авчирчихлаа. Гэтэл одоо хоёр, гурван тоон дээр тохирч чадахгүй, УИХ-ын үйл ажиллагааг 10 гаруй хоног тасалдуулж, ард түмнээр шийдүүлнэ ч гэх шиг ярьж байгааг эрх барьж байгаа намуудын дарга нар, албан тушаалтан, улс төрч нарын ажлын хариуцлага үр дүнтэй нь холбон ярихаас өөр аргагүй юм.
Одоо Намрын чуулган эхлэнгүүт Сонгуулийн тухай хуулиа баталчих бүрэн боломж бий. Хангалттай хугацаа байгаа. Батлаасай л гэж бодож байна. Сая тойргоор явж байхад ч гэсэн иргэдээс энэ хуулийг баталхыг шаардсан олон зүйлийг ярьж байна.
-Хэрэв чадахгүй бол яах вэ?
-Миний хувь гишүүний бодлоор бол бүр баталж чадахгүй бол 2008 оныхоо Сонгуулийн хуулиар л явна биз. Өөр гарц байхгүй.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй. Одо намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэнэ гэж байгаа. Гэтэл хоёр талын барьж буй байр суурьт өөрчлөлт гарсан юм болов уу?
-Тодорхой сонссон зүйл байхгүй байна. Ямар ч байсан ажлын хэсэг ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ Ардын намын зүгээс намын Удирдах зөвлөл дээрээ 24:52 гэдэг хувилбарыг сонгож, шийдвэр гаргаад бүлгийн гишүүддээ нэг бүрчлэн үүрэг өгсөн байна лээ. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл энэ шийдвэрээ эргэн харж, асуудалд уян хатан хандах ёстой юм шиг байгаа юм. Гэхдээ МАН-ын бүлэг дотор пропорциональ элементийг түлхүү оруулъя, энэ нь улс орны эрх ашиг, сонгогчийн санал гээгдэхгүй зэрэг олон давуу талтай гэж үзэх хүн олон бий. Эдгээрээс гадна мөнгөөр сонгууль хийдэг, мөнгөтэй хүн болгон УИХ-ын гишүүн болдог гэсэн нийгмийн төөрөгдлөөс зайлхийж болно гэсэн ойлголттой хүн ч олон байгаа болов уу гэж найдаж байна. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн өргөн барьсан төслөөр бол улсыг бүхэлд нь нэг тойрог болгож, 100 хувь пропорциональ болгоё гэсэн байгаа. Үүнийг нь бусад нь дэмжихгүй болохоор бүлгийн даргаасаа сайн дураараа татгалзсан. МАН-ын Удирдах зөвлөл л бүгдийг хийж байна. Удирдах зөвлөл гэдэг бол ер нь Ерөнхий сайд буюу намын дарга нь л байна шүү дээ. Гол хүн нь энэ. Дарга гэж зөвхөн нэр бус давхар нийгмийн хариуцлага. Тиймээс ч олон түмний хүсэл зориг, тэдний ирээдүйн хувь заяаг тодорхой хэмжээгээр үүрч явдаг. Дарга нар үүнийгээ ухамсарлаж санаачилга гаргамаар байгаа юм.
-Ямар санаачилга вэ?
-Хэрэв тэд Сонгуулийн хуулийг түргэн батлах ямар нэг санаачилга гаргаад явсан бол энэ хууль аль хэдийнэ батлагдчих байсан. Тэгэхгүй ажлын хэсэг гээчийг гаргаж, бүгдийг тэдэнд ацагласнаар нөгөөдүүл нь бие биенийхээ байр суурин дээр хатуу зогсож байгаа нь энэ гээд л гацаагаад байх юм. Ингэж байхад ажил яаж урагшаа явах юм бэ. Улс төрийн намын даргын хувьд намын өмнө хүлээсэн тодорхой хариуцлага байдаг л байх. Түүнээс өмнө ард түмэн, улс орны эрх ашиг гэж байх ёстой. 2008 оноос хойш энэ хуулийн төсөл дээр ажиллах хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж байсан. Ажлын хэсэгт багтсан өнөөдрийн манай сайд, дарга нар бүгдээрээ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх асуудлаар тухайн үед гарын үсэг зурсан байдаг. Тиймээс хатуухан хэлэхэд тэд өнөөдөр биднээр чулуу хөөлгөөд байгаа байхгүй юу. Жаахан хараад суугаадхая, эд нар яах нь вэ гэсэн шиг л байгаа биз дээ.
-Сонгуулийн хуулийг батлахгүй барьж байгаа нь эрх баригч намын цаг хугацаа хожих гэсэн арга. Улмаар ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулчихая гэсэн санаа гэж зарим хүмүүс хэлэх нь бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Цаг хожих санаа байхыг үгүйсгэхгүй. Хуулийн хугацаанд буюу энэ ондоо багтаагаад баталчихна гэж бодож байгааг үгүйсгэхгүй байна. 2008 оны Сонгуулийн хувилбарыг бүгд л өөрчилнө гэж ярьдаг. Гишүүд зөвхөн нэг тойргын төлөө явцуу эрх ашгийн хүрээнд ажиллаж байна, төсвийн мөнгийг 76 тийш цацаж байна гэдэг ч юм уу хуучин тогтолцооны талаарх шүүмжлэл олон бий. Гэхдээ ч тэдний хэлэх хийх хоёр нь зөрөөд дээрх байдлыг засчих үйлдэл хийж чадахгүй л байна шүү дээ.
-Сонгуулийн хуулийг ийн удааж байгаа нь иргэдийн дунд байх эрх баригч хоёр намын рейтингэд нөлөөлөх болов уу?
-С.Баяр гишүүн Ерөнхий сайд байхдаа таван төгөлдөршил гээчийг гаргаж ирсэн. Үүний нэг нь сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг оруулах байсан. Түүнээс хойш хоёр ч Их хурал, олон гишүүдийн дунд яригдсаар ирсэн.
Бүр 100 хувь пропорциональ болгож чадахгүй юм аа гэхэд ядаж холимог болгоё гэж манай намын зүгээс 50:26-г санал болгосон. Бүр болохгүй болохоор нь 38:38 болгосон. Гэсэн ч хүлээж авахгүй байна. Энэ мэтээр эрх баригч хоёр нам хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа зорилтоо болгосон нэг асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа нь иргэдийн улс төрчдөд итгэх итгэл суларч болохыг үгүйсгэхгүй байна.
-Ирэх сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан нь МАН-ынханд ашигтай учраас 38:38-ыг дэмжихгүй байгаа юм биш үү?
-Энэ бол явцуу эрх ашгаа бодсонтой холбоотой. Аль элементийг илүү оруулчихвал манай нам ялж, олонхи болчих бол гэсэн бодол. Үүний нотолгоо нь өнөөдрийн МАН-ын үйлдэл. Тэд тойргийг жижигсгэж 52 болгох гээд байгаа юм. Тойргийг хэт жижигсгэх нь жижиг эрх ашиг, жалга довны асуудал, тэр хэмжээгээр Төсвийн мөнгө үрэн таран болох аюултай. Дээрээс нь мөнгөний сонгууль гэж айхтар зүйл болно. Тойргийг жижигрүүлэх гэсэн гол санаа нь мөнгөөр зодоод гараад ирнэ гэсэн бодол л юм. Тэгвэл бид олонхи болчихоно гэсэн тооцог МАН-ынхан хийгээд байна уу л гэж бодож байна.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө та хэдэн гишүүний санаачилсан Биржийн тухай хууль батлагдсан. Хууль ирэх оны зургадугаар сараас эхлэн хэрэгжинэ. Түүнээс өмнө бэтгэл ажил гэж маш их зүйлийг хийх хэрэгтэй гэж та хэлж байсан. Энэ ажил ямаршуухан явж байна даа?
-Одоо Засгийн газрын түвшинд бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ер нь манай улсад байгаа хамгийн чухал баялаг, магадгүй бүгдийн хошуураад байгаа газрын доорхи баялагаас ч илүү баялаг нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бий. Энэ салбараас гарч байгаа баялагаас бид үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа юм. Ямар ч үр дүнгүй бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоогоор өнгөрсөн 20 жил явлаа. Үүнийг нэгдсэн тогтолцоонд оруулвал бүтээгдэхүүн чанарын стандарттай болж, тэр хэмжээгээр үнэ ханш нь тогтворжиж, түүгээр амьдарч буй малчид, иргэдийн орлого нэмэгдэх сайн талтай. Хууль хэрэгжихэд бэтгэл ажил их хэрэгтэй. Тиймээс ч жилийн дараа хэрэгжиж эхлэхээр болсон. Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт нэгдсэн тогтолцоотой болчих юм бол энэ баялаг тойрсон амьдрал нэлээд өөр болох юм. Өнөөдөр бид малаас гарч байгаа түүхий эдээ нэмүү өртөг шингээхгүйгээр хэдэн зуун км-ээс зөөж авчраад л урд хөршийнхөнд өгчихөж байна. Гэтэл тэр Хятадууд жаахан угааж, боловсруулаад л цэвэрлэсэн бүх хаягдал хогоо Туул гол руу маань урсгачихна. Тэгээд л түүхий эдийг маань жаахан мөнгөөр аваад явчихаж байна. Үндсэндээ манай баялаг дээр өөр хүмүүс амьдраад байна шүү дээ. Уг нь юун газрын баялаг. Хэдэн зуун жил монголыг тэжээж ирсэн салбар бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар. Тиймээс Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагууд, бүх түвшиндээ бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үүний эхнийх нь малчдыг сайн дураар нэгтгэж хоршоо болгох, түүхий эдийн биржийн худалдаа явуулах байр, талбай, зохион байгуулах газрыг сонгон шалгаруулалтаар шалгаруулах гэх мэт ажлууд хийгдэж байна.
Т.Гэрэлмаа
/Өдрийн сонин/