logo
Японы шинэ Ерөнхий сайд тодорлоо

Японы шинэ Ерөнхий сайд тодорлоо

2011/08/30
Өнгөрсөн хавар болсон байгалийн гамшигт үзэгдэл, түүнээс улбаатай атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс хойш Японы Ерөнхий сайдыг огцруулах талаар яриа тасраагүй гэхэд болно. Тэгвэл уг яриа үндсэндээ биелэн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд Наото Кан огцорч буйгаа зарласан.
Эрх баригч нам болох Ардчилсан нам өнөөдөр хуралдан намын даргаа сонгов. Тус намын дарга буюу Ерөнхий сайдын албыг хаших өрсөлдөөн Сангийн сайд Ёшихико Нода, Худалдааны сайд Банри Каеда нарын дунд болж өнгөрчээ. Санал хураалтын дүнгээр Сангийн сайд Ёшихико Нода ялалтыг авчээ. Тэрбээр 215:177 саналын харьцаагаар ялалт байгуулж, Японы эрх баригч Ардчилсан намын дарга, шинэ Ерөнхий сайдаар тодорчээ. Ёшихико Нода сүүлийн таван жилд сонгогдсон зургаа дахь Ерөнхий сайд юм байна.  
Өдгөө 54 настай тэрбээр ардчилсан намын нөлөө бүхий улстөрч бөгөөд иенийн чангарлын эсрэг шийдвэртэй алхам хийж олон нийтийн дэмжлэгийг хүлээж яваа аж.
Шинэ Ерөнхий сайд цунамийн гай гамшгаас үүдэлтэй олон асуудлыг шийдэх хариуцлагатай ажлууд хүлээж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш