logo
БНСолонгос Улсын эрх баригч бүлгийнхэн Солонгосын хойгт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны уур амьсгалыг бусниулж байна

БНСолонгос Улсын эрх баригч бүлгийнхэн Солонгосын хойгт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны уур амьсгалыг бусниулж байна

2013/10/05
Өмнөд Солонгосын Пак Кын Хе тэргүүтэй эрх баригч бүлгийнхэн «Солонгосын хойгт арай тогтоож төлөвшүүлсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны уур амьсгалыг бусниулж байна» гэж өнөөдөр БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооноос нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Пак Кын Хе «засгийн эрхэнд гарснаасаа хойш тэр даруй БНАСАУ-ын нэр төр, нийтийн байгуулалыг басамжилж, цөмийн зэвсэг, өөрчлөн байгуулалтаасаа татгалзахыг Пхеньянээс шаардсан гэж Улсын батлан хамгаалах хороо тэмдэглэв.

«Цөмийн зэвсэг АНУ-аас түрэмгий бодлого явуулж байгаа нөхцөлд тогтоон барих хүчирхэг хэрэгсэл болсон. БНАСАУ цөмийн чадавхиа урьдын адил хөгжүүлнэ» гэж хорооны мэдэгдэлд онцложээ.

Үүний хамт Өмнөд Солонгосын нэгтгэх асуудал эрхлэх яамнаас боловсруулсан « солонгос хоорондын харилцааг хөгжүүлэх 2 дахь тулгуур төлөвлөгөө» Умард,Өмнөдийн хамтрасан хоёр тунхаглалын заалтуудыг зөрчиж байна гэж өнөөдөр Солонгосыг эв зүйгээр нэгтгэх умард солонгосын хороо мэдэгдэв.

«Гадны хүчний тусламжтайгаар БНАСАУ-тай сөргөлдөөнийг ширүүсгэхээр» шинэ төлөвлөгөөнд заасан гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Умард Солоногосын ард түмэн ба арми «Кэсон аж үйлдврийн бүсийн ажлыг сэргээх, тарж салсан гэр бүлүүдийн гишүүдийг уулзуулах, өмнөдийн оршин суугчид Кымгансан амралт сувиллын бүст аялах тааар тэсвэр тууштай арга хэмжээ авч ирсэн гэж Улсын батлан хамгаалах хорооны мэдэгдэлд заажээ. Санхүүгийн ашиг сонирхол биш эх оронч үзлийг баримтлан ийм хүчин чармайлт гаргасан гэж тус хороо онцлов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш